Үйл явдал

Умард Солонгосын удирдагч Ким Жон Вун үерийн гамшиг болон коронавируст халдвартай холбоотой ямар ч төрлийн тусламжийг гадны орнуудаас авахгүй гэдгээ мэдэгдлээ. Үүнээс гадна халдварын тохиолдол орж ирсэн гэж сэжиглэн онц байдал зарлаад байсан Кэсон хотод хөл хориог цуцалжээ.

БНАСАУ-ын Ажилчдын намын төв хорооны улс төрийн товчоо өчигдөр хуралдлаа. Үерийн гамшгийн улмаас үүссэн  гарз хохирлыг нөхөн сэргээх тухай хэлэлцсэн энэ хурлын үеэр удирдагч Ким Жон Вун бүх хилээ хаалттай байлгах тухай онцлон мэдээлсэн байна. Үүнээс гадна улсын хэмжээнд 390 сая метр квадрат газар тариалангийн талбай, 16 мянга 680 байшин, 630 нийтийн барилга үерийн усанд автсан гэж мэдэгдлээ.