Үйл явдал

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх 11-р сард болно. Одоогийн Ерөнхийлөгч Доналд Трампын дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч Камала Харрис өчигдөр Вилмингтон хотод анхны олон нийтийн уулзалтаа хийлээ. Уулзалтынхаа үеэр Трампыг нэлээдгүй шүүмжилсэн тухай дэлхийн хэвлэлүүд анхаарлаа хандуулж байна.

Камала Харрис олон нийтийн уулзалт мэдэгдлийн үеэр Доналд Трамп коронавирусийн эсрэг маш муугаар тэмцэн эдийн засгаа ямар их хэмжээнд унагаж байгааг хэлсэн байна. Тодруулбал

“Доналд Трамп Барак Обама болон Жое Байдений бий болгосон асар их эдийн засгийн хөгжлийн нийгмийг үргэлжлүүлэн аваад, одоо юу ч болоогүй мэт хаях гэж байна”

гэжээ. Ингэж хэлснийхээ дараа тэрээр “Бид ажлынхаа төлөө байдаггүй хүнийг сонговол ямар нийгэм бий болохыг харлаа” хэмээн онцолсон байна. Үүнээс гадна Америк улс дэлхийн хэмжээнд ямар их хэмжээгээр нэр хүндээ алдаж байгаа тухай хэлжээ. Зарим ажиглагчдын зүгээс Байдэн болон Камалаг өөрсдийгөө таниулахаас гадна Доналд Тампын эсрэг үйл ажиллагааг хэрхэн явуулахаа харуулсан уулзалт байлаа гэж дүгнэсэн байна. Ямартай ч сонгууль дөхөх тусам өрсөлдөгчдийн тэмцэл ширүүн байх хандлагатай байгааг хэвлэлүүд онцолжээ.