Үйл явдал

Өчигдөр Шотланд улсад зорчигч тээврийн галт тэрэг осолдсон байна. Стоунхавены ойролцоо гарсан эмгэнэлт явдал гурван хүний аминд хүрч, зургаан хүн хүнд гэмтжээ.

Гэмтэл авсан иргэдийн бие харьцангуй тогтвортой байгаа тухай эмнэлгээс мэдээллээ. 30 гаруй аврах багийн машин хэргийн газарт очсон байна.Шотландын Ерөнхий сайд болон Английн Ерөнхий сайд нарын зүгээс нас барсан иргэдийн дунд галт тэргийг жолоодож явсан машинч байсан тухай хэлэн, үнэхээр гэнэтийн муу мэдээ байна хэмээн эмгэнэл илэрхийлжээ. Галт тэрэг Абэрдинээс Гласговыг чиглэн явж байжээ. Ослын шалтгааныг их хэмжээний усархаг бороо орон халтиргаа үүссэнээс үүдэлтэй байж магадгүй гэж мэдээлсэн байна. Гэхдээ тодорхой шалтгааныг олохоор холбогдох албаныхан ажиллаж эхэлжээ.