ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.06.26/ Наран ургах, шингэх 04:54-20:55

Зурхай

2022.06.26, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 28. ЗУНЫ ИЛҮҮ ТЭРГҮҮН САР. ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААН НОХОЙ ӨДӨР

Аргын тооллын: 2022.06.26, Ням гараг

Наран ургах шингэх: 04.54-20.55

Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно.