НАТО-гийн орнууд агаарын хилээ хааснаас үүдэн Сергей Лавровын айлчлал бүтэлгүйтлээ

Улс төр

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров НАТО-гийн орнууд агаарын хилээ хааснаас шалтгаалан Сербид хийхээр төлөвлөсөн айлчлал нь бүтэлгүйтснийг шүүмжилж, энэ бол “тааварлаж болшгүй бүдүүлэг хандлага” гэжээ. 

Сергей Лавров Серби улсад энэ сарын 6-7-ны өдрүүдэд айлчлахаар төлөвлөөд байсан ч НАТО-ийн гишүүн Болгар, Умард Македони, Монтенегро улсууд Оросын Гадаад хэргийн сайдын онгоцыг агаарын хилээрээ нэвтрүүлэхээс татгалзсан юм. Сүүлийн хоёр улс НАТО-д багтдаггүй ч агаарын хилээ хаажээ. Лавров түүний албан айлчлалд саад хийсэн энэ явдлын талаар Брюссельд албан ёсоор хандан эсэргүүцлээ илэрхийлж: -Брюсселийн зүгээс Балканы орнууд, Украины талаар баримталж байгаа бодлого үнэн хэрэгтээ ижил байна. Гэхдээ ЕХ, Балканы орнуудад зөвхөн бидний төдийгүй мөн Сербийн талын эрх ашгийг хөндлөө... гэжээ.

Оросын Гадаад хэргийн сайдын Сербид хийх айлчлал агаарын хилийг хааснаас болж бүтэлгүйтсэн учраас Москва Сербийн Гадаад хэргийн сайдыг ойрын үед Оросод хүрэлцэн ирэхийг урьж, ЕХ энэ айлчлалд саад хийхгүй гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.