Ed Jones/Agence France-Presse — Getty Images

Үйл явдал

Өчигдөр Сөүл хотын захирагч Пак Вон Сон алга болж, эрэн сурвалжилж эхэлсэн тухай Солонгосын эрх баригчид мэдээлсэн. Долоон цаг түүнийг хайсны эцэст олсон боловч, нас барсан байжээ.Tэрээр алга болохоосоо өмнө хамгийн сүүлд гэрээсээ гарахын өмнө охин руугаа мессеж явуулсан байна.

Түүний цогцсыг утасных нь хамгийн сүүлд зааж байсан газрын ойр орчимд буюу Сөүлийн хойд хэсгийн Бугак уулнаас олсон байна. Нас баралтын шалтгааныг одоогоор тодорхой шинжлэн мэдэгдээгүй байгаа юм. Пак Вон Соныг алга болохоос хэдхэн цагийн өмнө тэрээр эмэгтэй ажилтанд бэлгийн хүчирхийлэл хийх гэж оролдсон гэдэг нь илэрсэн. Гэхдээ энэ шалтгаанаас болж амь насаа хорлосон эсвэл хэн нэгэн амийг нь хороосон гэх баталгаа байхгүй байна. Үүнээс гадна алга болохоосоо өмнө уулзалтуудаа цуцалж байсан байгаа юм. Түүнийг хайх ажиллагаанд 600 цагдаа хүчнийхэн, дрон, мөрдөгч нохой дайчилжээ. Өчигдөр шөнө Пао Вон Соныг олж, Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээллээр маш олон иргэн эмнэлгийн гадна цуглацгаасан байна. Пак Вон Сон 2011 оноос хойш Сөүл хотын захирагчийн албыг хариуцаж байжээ.