Дуучин Britney Spears бие давхар болжээ

Энтертэйнмент

90-ээд оны сүүлээс “Baby one more time” дуугаараа урлагийн ертөнцөд тэсрэлт хийж, попын гүнж гэж нэрлэгддэг байсан дуучин Britney Spears 3 дахь хүүхдээ өлгийдөн авах нь ээ.

13 жилийн турш асран хамгаалагчийн хатуу хяналтанд байсан дуучин Britney Spears саяхан шүүхийн шийдвэрээр эрх чөлөөтэй амьдрах болсон. Энэ хугацаанд тэр хүүхэд тээх ч эрхгүй байсан юм.

Эцэст нь, өөрөө өөрийнхөө амьдралыг удирдах эрхтэй болсноор тэрээр сүйт залуу, фитнесс дасгалжуулагч Sam Asghari-тайгаа анхны хүүхдээ олж, бие давхар болсон байна. Дуучин Britney Spears нь экс нөхрөөсөө 15, 16 насны 2 хүүтэй юм.