Үйл явдал

Индонезийн нийслэл Жакарта хотод хөл хорио, онц байдлын дэглэмийг 14 хоногоор сунган 7-р сарын 16-нд дуусгах шийдвэр гаргалаа. Үүнээс гадна хөл хориог сулруулсан ч хичээл сургуулийн үйл ажиллагааг нээхгүй гэдгийг анхааруулжээ.

Жакарта хотын захирагч Аниес Басведан хөл хорио онц байдлын дэглэмийг 14 хоногоор сунган 7-р сарын 16-нд дуусгана гэдгээ Засгийн газрын хэвлэл мэдээллийн төвөөс мэдэгдлээ. Ингэснээр одоо нээлттэй байгаа цөөн тооны үйлчилгээний газар, албан байгууллагууд цааш үйл ажиллагаагаа явуулан, үйлчлүүлэгчдийн тоо ч бас хязгаарлагдмал хэвээр байх тухай мэдэгдсэн байна.

Үүнээс гадна цаашдаа хөл хорио багассан ч, сургуулийн үйл ажиллагааг нээхгүй гэдгийг онцоллоо. Учир нь Жакарта хотод бага насны хүүхдүүд халдвар авах нь их байгаа учраас одоогийн нөхцөл байдалд хүүхдүүд халдвар авах хамгийн эрсдэл өндөртэй байна хэмээн мэдэгдсэн байна. Төлөвлөгөөний дагуу Жакарта хотын сургуулиудын шинэ хичээлийн жил 7-р сарын 13-нд эхлэх хэдий ч цаашдаа цахимаар хичээллүүлсэн хэвээр байна гэдгийг мэдээллээ.