Үйл явдал

БНХАУ-ын Шанхай хотоос Жиангсу мужийн Нантон хот хүрэх шинэ төмөр замын шугам өчигдөр нээлтээ хийлээ. Төмөр зам нь Шанхайгаас Жиангсу мужийн Нантонг хот хүртэл 143 километр үргэлжилнэ. 

Хоёр хотын хооронд явах галт тэрэг нь дундаа есөн газар зогсоол дээр зогсоно. Энэхүү төмөр замаар цагт 200 километр хурдлах хурдны галт тэрэг явж байхаар төлөвлөгдсөн байна.

Төмөр зам нээгдэхээс өмнө иргэд Нантон Шанхайн хооронд шууд галт тэрэг байхгүй учраас заавал дамждаг байсан байна. Харин одоо ердөө нэг цагийн дотор хоёр хотын хооронд хурдны галт тэргээр зорчиж болохоор боллоо. Үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа төмөр зам нь Хөх мөрний дээгүүр 11 км үргэлжилнэ. Гүүрний тулгуур хэсэг 1 км өндөр. Ингэснээр дэлхийн анхны 1 километрээс өндөр баганатай төмөр заман гүүр болж байна.  Гүүр барих төсөлд 14 шинэ төрлийн технологи нэвтрүүлэн ашиглаж, 65 бүтээн байгуулалтаа оюуны өмчид бүртгүүлжээ.