Үйл явдал

БНХАУ-ын Батлан хамгаалах яам Камбож Улс руу 3 тонн коронавируст халдвараас хамгаалах хэрэгсэл илгээж байгаа тухай мэдээлсэн байна. Камбож Улс илгээмжийг өчигдөр хүлээж авлаа. Эдгээр Ковид-19-аас урьдчилан сэргийлэх иж бүрдлийг хүлээлгэн өгөх ёслол, хүлээн авалтыг Улс төрийн ерөнхий хэлтсийн ерөнхий захирал генерал Нем Соват, Камбожийн Пном Пэнгийн олон улсын нисэх онгоцны буудал дахь Хятадын цэргийн хүчнийхний оролцоотой болж өнгөрсөн байна.

Генерал Нем Соват илгээмжийг хүлээн авсан ёслол дээр

“БНХАУ-ын Батлан хамгаалах яамнаас бидэнд илгээсэн энэхүү тусламж нь манай хоёр улсын нөхөрсөг харилцааг илүү сайжруулж, цар тахлаас хамгаалах ажилд ихээхэн хувь нэмрээ оруулж байна”

хэмээн ярьжээ. Ингэснээр Хятад Улсын зүгээс дөрөв дэх удаагаа Камбож Улс руу эмнэлгийн хэрэгслийн тусламж явуулж байна.