Үйл явдал

Индонез Улсын Бантэн мужийн Сэран хотод байрлах Гөүд арал цар тахлын улмаас хаалттай байгаа юм. Харин аялагчид болон иргэд олноороо цуглан бөөгнөрөл үүсгэж байгааг холбогдох шатны байгууллагууд албан хүчээр тараасан байна.

Арал дээр байсан иргэдийн дийлэнх хувийг залуучууд эзэлсэн байжээ. Гөүп арал нь жуулчдын анхаарлыг татдаг, үзэсгэлэнтэй арлуудын нэг юм. Гэсэн хэдий ч энэ хүнд цаг үед эрүүл мэндийнхээ төлөө иргэд дор бүрнээ хичээх хэрэгтэйг мужийн үндэсний цагдаагийн газраас мэдэгдэж, цар тахлын эсрэг дүрэм журмыг чанд баримталснаар өвчний тархалтыг хяналтдаа авна гэдгийг анхаарууллаа. Индонез Улсын хэмжээнд 24 мянга орчим халдварын тохиолдол бүртгэгдсэний нас баралт болон эдгэрсэн тооноос гадна 16 мянга орчим өвчтөн одоогоор эмчлэгдэж байна.