Үйл явдал

Энэтхэг Улсын Мумбай хотын Локманья Тилак нэгдсэн эмнэлэгт өнгөрсөн сард халдвар авсан эхээс төрсөн 115 нярай хүүхдийн гурав нь анх хийсэн шинжилгээгээр ковид-19-ийн шинжилгээ эерэг буюу халдвартай гэж гарсан байна.

Гэхдээ давтан шинжилгээгээр тэдгээр гурван нярай халдваргүй болох нь батлагджээ. Хүүхдүүдийг төрүүлсэн эмэгтэйчүүдийн хоёр нь харамсалтайгаар төрөхийн хүндрэл болон халдварын улмаас нас барсан байна. Хэдийгээр ээж нь халдвартай боловч хүүхдүүд хавдаргүй төрсөн нь олон хүнийг баярлуулаад байгаа юм. Одоогоор ямар нэгэн халдвартай жирэмсэн эмэгтэйгээс ураг халдвар авна гэсэн баталгаагүй байна. Сүүлийн үед Энэтхэг Улсад халдварын нөхцөл байдал муудаж хамгийн их халдвартай 11 дэх орон болсон. Өнөөдрийн мэдээллээр 112 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 3,400 нь нас барж, 45 мянган иргэн эдгэрчээ. Яг одоогоор 63,582 иргэн эмчлэгдэж байна.