АНУ нь НҮБ дахь Оросын 12 дипломатчийг албадан гаргах шийдвэр гаргажээ

Улс төр

АНУ-ын тал НҮБ дахь Оросын нэр бүхий 12 дипломатчийн эсрэг нон грант зарлаж, улсынхаа нутаг дэвсгэрийг нэн даруй орхин гарахыг шаардсан байна. 

Оросын дипломатчдыг Америкт тагнан турших үйл ажиллагаа явуулж байсанд буруутган, улсынхаа нутгаас 3-р сарын 7-ны дотор гарахыг шаарджээ. 

Энэ талаар НҮБ дахь Америкийн албаны төлөөлөгч Оливия Долтон мэдэгджээ. Тэрээр Вашингтоны зүгээс нон-грант зарласан Оросын дипломатуудыг “сөрөг тагнуулын ажилтнууд”  гэж нэрлэсэн байна. Түүний мэдэгдсэнээр Оросын дипломатчид өөрсдийн статусыг буруугаар ашиглаж, Америкийн ашиг сонирхлын эсрэг тагнан мөрдөх ажиллагаа явуулжээ. Тэдний үйлдэл Америкийн аюулгүй байдалд заналхийлж байгаа учраас улсынхаа нутаг дэвсгэрээс албадан гаргах шийдвэр гаргасан талаар хатагтай Долтон мэдэгджээ.