Аливаа гамшиг, ослын үед анхны тусламж үзүүлэх арга барил, чадварыг алба хаагчид эзэмшинэ

Нийгэм

Онцгой байдлын ерөнхий газраас МУЗН-тэй хамтран зохион байгуулж байгаа  “Төв орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн дэргэдэх Улаан загалмайн анхан шатны хорооны дарга, нарийн бичиг нарыг  чадавхжуулах сургалт” хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын сургалт, сурталчилгаа урьдчилан сэргийлэх мэргэжилтэн, эмч, сэтгэлзүйч нарын 30 гаруй алба хаагч хамрагдаж байгаа юм.

МУЗН-ийн сургагч багш нар удирдан явуулж байгаа тус сургалтаар аливаа гамшиг, ослын үед анхны тусламжийн иж бүрдэл ашиглан тусламж үзүүлэх арга барил, чадварыг алба хаагчдад эзэмшүүлэх юм байна.