Үйл явдал

Энэ Мягмар гарагт Эквадор улсын дээд шүүхээс тус улсын ерөнхийлөгч асан Раффаэл Корреаг авлигын хэргээр 8 жил хорих ял оноожээ. Раффаэл Корреа нь нийгэм судлаач мэргэжилтэй, 2007-2017 онуудад Эквадор улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Ноён Корреа нь 2012-2016 онд хийгдсэн олон нийтийн гэрээний ажлаар 8 сая ам.долларын авлига авсан нь тогтоогджээ.

Корреа болон түүний орлогч байсан Жорж Глас болон нийт 20 орчим хүн тус хэрэгт холбоотой юм байна. Эквадор улсын дээд шүүхээс түүнийг 8 жил хоригдохоос гадна 25 жил улс төрд ажиллах эрхийг хассан байна. Одоо тэрбээр 57 настай. 2017 онд ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэж өгсний дараа тэрбээр Белги улс руу нүүж “Улс төрийн ажлил ахин хийхгүй” хэмээн мэдэгдэж байсан юм. Гэвч 2021 онд улс төрд эргэн орох сонирхолтой байгаагаа илэрхийлж байжээ. Нэмэлт мэдээлэлЭквадор улсын Гуаяакил хотод ковид-19 халдварын улмаас олон хүний нас барсан цогцос гудамжинд хаягдаж байгаа тухай манай сайт өмнө мэдээлсэн. Шинээр үүссэн вирусийн дэгдэлттэй холбоотойгоор тус улсад эдийн засгийн хямрал хүндээр нөлөөлж байгаа юм.