Үйл явдал

Грекийн иргэд төр засаг нь гадны цагаач дүрвэгсдэд зориулан шинэ хуаран барьж байгуулахаар төлөвлөж байгааг эсэргүүцэн олныг хамарсан эсэргүүцлийн аян өрнүүлжээ. Грекийн Лесбос болон Хиос арлууд дээр иргэд төр засгийнхаа бодлого төлөвлөгөөг эсэргүүцэн жагсаж байна. 

Дүрвэгсдэд зориулсан шинэ хуаран байгуулсан Мантамадос тосгонд иргэд болон цагдаа хүчнийхний хооронд мөргөлдөөн болжээ. Грекийн дотоод хэргийн яамны мэдээлж байгаагаар мөргөлдөөний улмаас хэдэн арван хүн гэмтэж бэртсэн байна. Цагдаа хүчнийхэн жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий, бороохой ашигласан бол иргэд мод чулуугаар зэвсэглэжээ. Түүнчлэн Лесбос арал дээр иргэд жагсагчид цэргийн бааз руу дайрсан байна. Грекийн эрх баригчид ирэх зун гэхэд Эгийн тэнгисийн 5 арал дээр гадны цагаач дүрвэгсдэд зориулан хаалттай хуарангууд барьж байгуулахаар төлөвлөж байгаа юм.