Үйл явдал

Турк улс 12 мянган жилийн настай эртний хотын туурийг живүүлэхээр шийдвэрлэжээ. Туркийн зүүн өмнөд хэсэгт, Тигр голын эрэг дээр байрлах дэлхийн хамгийн эртний хотуудын нэг гэж тооцогддог Хасанкейф хотын дэргэд шинэ усан цахилгаан станц барьж, удахгүй эртний хот усан дор орох нь ээ.

Түүнчлэн эртний хоттой хамт 4 мянган агуй бүхий эртний археологийн дурсгалт газар, мөн ойролцоох суурин тосгон удахгүй газрын хөрснөөс арчигдах юм. Туркийн эрх баригчид эртний хотын дэргэд “Илису” усан цахилгаан станц барьж байгуулан, удахгүй ашиглалтанд өгөх гэж байна. Усан цахилгаан станцын усан санг ирэх сард дүүргэж эхлэх юм. Илису УЦС-ыг зүүн өмнөд Анатолиаг хөгжүүлэх засгийн газрын томоохон төслийн хүрээнд барьж байгуулжээ. Энд Туркийн цахилгаан эрчим хүчний 4%-ийг үйлдвэрлэж байх юм. Шинээр баригдсан УЦС-ын дэргэд 760 гаруй барилга орон сууц, сүм, сургууль, худалдааны төв, музей байгуулж, шинэ суурьшлын бүс болгон шинэчилжээ.