ОХУ шинэ загварын “Орион” нисэгчгүй төхөөрөмж амжилттай туршлаа

Технологи-360

ОХУ-ын Батлан хамгаалахын яам шинэ загварын нисэгчгүй төхөөрөмж болох “Орион”-ы туршилт амжилттай явагдсан талаар мэдээлжээ. “Орион” нисэгчгүй төхөөрөмжийн туршилт Крым дахь цэргийн полигонд явагдсан байна. 

Оросын цэрэг армийн зэвсэглэлд шинээр нэвтрүүлэх агаараас цохилт өгөх зориулалт бүхий “Орион” нисэгчгүй төхөөрөмж нь газарт байгаа байг онож устгах нисдэг тэрэгтэй адил загвар хийцтэй төхөөрөмж юм. Янз бүрийн пуужин харвах төхөөрөмжөөс удирдах боломжтой нисэгчгүй төхөөрөмжийн дрон нь 7 км-ийн өндөрт цагт 200 км хүртэл хурдлах чадвартай гэнэ.

Түүнчлэн “Орион” төхөөрөмж нь агаарт нэг хоногийн туршид тогтож, газар дахь байг устгахаас гадна агаарт янз бүрийн манёвр, хөдөлгөөн хийх чадвартай юм. Шинэ үеийн нисэгчгүй төхөөрөмжийн туршилтын үйл явц 2022 оны сүүлээр дуусгавар болж, Оросын Зэвсэгт хүчинд шинэ загварын зэвсэглэлийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.