Үйл явдал

БНЭУ, үүсгэн байгуулагдсаныхаа 71 жилийн ойг сүр дуулиантай тэмдэглэжээ. Ойн баярыг угтаж Энэтхэгт цэргийн сүрт жагсаал зохион байгуулсан байна. 

Энэтхэг улс үүсгэн байгуулагдсаны 71 жилийн ой буюу Үндэсний баярын өдөрт зориулж олон арга хэмжээ зохион байгуулжээ. Ойн баярыг угтаж цэргийн сүрт жагсаал зохион байгуулснаас гадна урлаг соёлын олон арга хэмжээ болсон байна. Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди энэ өдөр Үндэсний баярын арга хэмжээг тэргүүлж, улсынхаа батлан хамгаалахын сайд Ражнат Сингх болон бусад цэргийн командлагчдын хамтаар Үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгч дайчдын хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүлжээ. Түүнчлэн Энэтхэгт болсон ёслолын арга хэмжээнд Энэтхэгийн төрийн тэргүүн Рам Нат Ковинд болон Бразилын ерөнхийлөгч Жейр Мессиас Болсонаро нар оролцож, цэргийн сүрт жагсаалыг үзэж сонирхсон байна.