Үйл явдал

Японы 50 гаруй кофе шоп хоорондоо нэгдэн, ойн түймэр-байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдсэн Австрали тивд хандив тусламж цуглуулах аян өрнүүлжээ. 

Мөнх ногоон тивд олон сарын туршид ассан ойн түймрийн улмаас их хэмжээний гарз хохирол учирч, байгаль орчинд нөхөж баршгүй хор хөнөөл авчирсан юм. Токио хотод байрлах кофе шопууд сайн үйлсийн аянд нэгдэн, нэг аяга кофены үнээс 50 иен буюу ойролцоогоор 45 центийг Австралид зориулан хандивлах аян өрнүүлжээ. Тэдний нэг болох кофе шопын эзэн Томомаса Шибата одоогоос 10 жилийн өмнө Сиднейд амьдарч байсан гэнэ. Чухам түүний уриалгаар Австрали тивд туслах сайн үйлсийн аяныг эхлүүлжээ.