Мона Лизагийн хөрөг зургийн анхны хувилбарыг Францад дуудлага худалдаагаар оруулжээ

Энтертэйнмент

Дэлхийн уран зургийн сонгодог бүтээлүүдийн нэг болох Мона Лиза буюу Жокондагийн хөрөг зургийн хамгийн төгс гэж тооцогддог хувилбарыг дуудлага худалдаагаар үнэ хаялцуулан заржээ.

17-р зууны эхээр бүтээсэн Мона Лизагийн хөрөг зургийн анхны хувилбар зургийг Францад дуудлага худалдаагаар оруулжээ. Нууцлаг инээмсэглэл бүхий Жокондагийн хөрөг зургийг дуудлага худалдааны үеэр 210 мянган еврогоор зарсан байна.

Сонгодог уран зургийн бараг анхны хувилбар зургийг ямар зураач зурсныг өнөөг хэр тогтоогоогүй юм. Мэргэжилтнүүдийн тогтоосноор зураач Жокондагийн хувилбарыг эх зургаас нь хуулбарлан зурсан нь тодорхой гэнэ.

Тухайн үед Мона Лиза зураг бараг 100 жилийн настай байжээ. Францад болсон дуудлага худалдааны үеэр энэхүү хувилбар зураг эх зурагтай хамгийн их төстэй хувилбар гэдгийг тодотгож байсан юм.