Улсын хэмжээнд шатахууны ердийн хэрэглээний 29 хоногийн нөөцтэй байна

Нийгэм

2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 29 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 40, Аи-92 автобензин 24, дизелийн түлш 31, ТС-1 онгоцны түлш 12 хоногийн нөөцтэй байна.

Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр нэг тонн түүхий газрын тосны үнэ 526.46-550.55 доллар буюу баррель нь 69.29-72.46 ам.доллар ($)-ын хооронд хэлбэлзжээ.

2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн арилжаагаар “Брент” төрлийн газрын тосны хаалтын үнэ 72.46 ам.доллар/баррель, “WTI” төрлийнх 69.29 ам.доллар/баррель ханштайгаар худалдаалагдсан нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад “Брент” төрлийн газрын тосны үнэ 1.06 хувь, “WTI” төрлийн газрын тос 0.80 хувиар тус тус өссөн байна.

Ашиг малтмал газрын тосны газар