Үйл явдал

Афганистаны зүүн хэсэгт зэвсэглэсэн этгээдүүд халдлага үйлдэж, олон улсын сайн дурын байгууллагын 6 ажилтны аминд хүрчээ. Амиа алдсан хүмүүсийн дотор Японы сайн дурын байгууллагын ажилтан Тецу Накамура байжээ. Афганистанд эмчээр ажиллаж байсан тэрээр Нангархар мужийн Жалал-Абадад машинтай явж байхдаа халдлагад өртөн, үхлийн шарх авч, шархаа даалгүй нас барсан юм. 

Накамура эмч Японы баруун хэсгийн Фукуока хотноо төвлөрдөг Пешавар-кай нэртэй төрийн бус байгууллагыг тэргүүлэн ажилладаг байжээ. Тэрээр Афганистанд нэг бус удаа очиж ажиллан, сайн дурын төсөл хэрэгжүүлэн, хүмүүнлэгийн тусламж үзүүлж байсан юм. Накамурагийн тэргүүлж байсан төрийн бус байгууллага Афганистаны сэргээн босголтын үйл явцад дэмжлэг үзүүлэх, нутгийг иргэдэд газар тариалан эрхлэхэд дэмжиж тусалдаг байжээ. Накамурагийн шарилыг Афганистаны нийслэл Кабул хотноо лхагва гарагийн орой авчирч, улмаар эх оронд нь хүргэж байгаа юм. Японд байгаа Афганистаны иргэд түүний дурсгалыг хүндэтгэн, лаа асаан хүндэтгэл үзүүлжээ.