“Модны 2”-ын дундах замын хөдөлгөөнийг 20 хоног хэсэгчлэн хаана

Нийгэм

“Модны 2”-ын дундах замын өргөтгөл 10-р сард бүрэн дуусна.

Нийслэлийн Баянгол дүүрэг дэх модны 2-ын дундах замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх ажил өнгөрсөн зургаан сард хийгдэж эхэлсэн. Одоогоор замын ажил 38 хувьтай явагдаж байгаа нь удаашралтайн дээр явган хүмүүс зорчих боломжийг хааж оршин суугчдад хүндрэл учруулж байна гэх шүүмжлэлийг дагуулсан. Тэгвэл дүүргийн засаг даргын зүгээс замын эхний хэсгийг 9-р сарын 12-ны өдөр ашиглалтад оруулах бол үлдсэн хэсгийг 10-р сард багтаан бүрэн дуусгана гэж хэллээ.

Модны хоёрын дундах замыг өргөтгөхдөө 1 км замыг шинээр тавьж байгаа. Зам өргөтгөж байгаатай холбоотой ойролцоох аж ахуй нэгжүүдийн гадна талд машины зогсоол ногоон байгууламж байхгүй болж байна гэх шүүмжлэл гарч эхэлсэн. Тэгвэл бүх зүйлийг стандартад нийцүүлэн хийнэ хэмээн гүйцэтгэгч компани хэллээ.

Замын өргөтгөлийн ажлыг хийхдээ автозамын хөтөлгөөнийг хаахгүй ч шугам хоолойн засварын ажлыг хийхдээ тодорхой газруудыг хэсэгчлэн хаана гэлээ. Ойролцоогоор 20 орчим хоног модны хоёрын замын хэсэгчлэн хаах юм байна.