Афганистаны хүүхдүүд дайн тулааны золиос болж байна

Улс төр

Афганистанд өрнөсөн дотоодын хямрал хүчирхийлэлд хүүхэд багачууд хамгийн ихээр өртөж, зэвсэгт мөргөлдөөний барьцаанд орж байна. Афганистанаас Холбоотны хүчин цэргээ гаргаснаас хойш энэ улсад Талибаны зэвсэгт бүлэглэл дайралтаа эрчимжүүлж, улсынхаа стратегийн гол байрлалуудыг булаан эзэлж хяналтандаа оруулаад байгаа юм.

НҮБ, Афганистан дахь өнөөгийн нөхцөл байдалд санаа зовинож, зэвсэгт мөргөлдөөн, зэвсэгт тэмцэлд хүүхдүүд өртөж байгааг анхааралдаа авчээ. НҮБ-ын мэдээгээр зөвхөн сүүлийн 3 хоногт Талибаны зэвсэгт бүлэглэл улсынхаа хойд хэсгийн Кандагар муж руу дайралт хийж, зэвсэгт тэмцэл явуулах үеэр гэм зэмгүй 27 хүүхэд амиа алджээ. Түүнчлэн 130-аад хүүхэд гэмтэж шархадсан байна.

НҮБ-ын Хүүхдийн сан буюу ЮНИСЕФ, Афганистанд дотоодын хямрал зөрчил гаарч, энэ улсын засгийн газрын хүчин болоод Талибаны бүлэглэлийн хооронд зэвсэгт тэмцэл газар авч байгаад санаа зовинож байгаагаа илэрхийлжээ. Өдрөөс өдөрт дотоодын хямрал хүчирхийлэл гаарч, энэ хирээр Афганистаны хүүхэд багачуудын аюулгүй байдал алдагдаж байгааг олон улсын байгууллага шүүмжилж байна. Тэгвэл энэ хооронд Афганистаны Талибаны бүлэглэл улсынхаа 6 дахь том хотыг булаан эзэлж, хяналтандаа оруулжээ.