Улс төр

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Азийн хэд хэдэн орон руу айлчлал хийхээр боллоо. Тэрбээр 10-р сарын 4-нөөс 10-р сарын 8-ны хооронд Япон, Өмнөд Солонгос болон манай улс руу айлчлах гэж байгаа тухай АНУ-ын Засгийн газар мэдээлжээ.

Айлчлалаа Япон улсаас эхлүүлэн, манай улсад 10-р сарын 6-нд ирж, нэг өдрийн айлчлал хийн Өмнөд Солонгос руу явахаар төлөвлөсөн байна.