Улс төр

Өмнөд Солонгос болон ОХУ-ууд дипломат  харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна.  Энэ өдрийн онцлон хоёр улсын ерөнхийлөгч нар Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдлыг бий болгохыг эрмэлзэж байгаагаа өчигдөр утсаар ярихдаа хэлэлцжээ. Талууд 35 минутын дуудлага хийсэн байна.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жае Ин  хэдийгээр хоёр Солонгосын харилцаа хэцүү байдалтай байгаа ч бүрэн цөмийн зэвсгээс ангижрах, байнгын энх тайван байдалд хүрэх хүчин чармайлтаа үргэлжлүүлэнэ гэдгээ Оросын ерөнхийлөгч Путинд хэлж, Орос улсаас дэмжин ажиллахыг хүссэн байна.

Харин Оросын ерөнхийлөгч Путины зүгээс хоёр Солонгосыг энхийн харилцаатай байлгах тал дээр бүх хүчээ дайчлан, дэмжиж ажиллана гэдгээ хэллээ. Үүнээс гадна талууд одоогийн хамгийн том тулгамдсан асуудал болж байгаа цар тахлын хяналтын тухай, вакцины талаар санал бодлоо хуваалцсан байна. Солонгосын талаас Оросыг вакцин амжилттай гарган авсныг хэллээ. Оросын талаас Солонгосыг цар тахлыг хөл хорио онц байдлыг хэрэгжүүлж хяналттай байгааг магтсан байна.