Улс төр

Америкийн Ерөнхийлөгч Доналд Трамп дэлхийн тэргүүлэх эдийн засагтай орнуудын бүлгэм G7 буюу “Их долоо”-гийн дээд хэмжээний уулзалтыг ирэх 9-р сард эх орондоо зохион байгуулахаар төлөвлөөд байсан. Гэсэн хэдий ч тэрээр уулзалтыг 11-р сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Трамп Их долоогийн бүлгэмд Өмнөд Солонгос, Орос, Австрали, Энэтхэг зэрэг улсыг нэмэх саналтай байгаагаа мэдэгдсэн. Гэхдээ ихэнх гишүүн орнууд энэ саналыг эсэргүүцэж байгаа юм. Ялангуяа Герман улсын төлөөлөгчид ОХУ-ыг гишүүнээр нэмэхийг эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн. Харин Трампын зүгээс Орос улс гишүүнчлэлээр орох эсэх нь ч эргэлзээтэй, тодорхойгүй байгаа учраас уулзалтыг хойшлуулах нь зөв гэж үзжээ. Дээд хэмжээний уулзалтыг анх өнгөрсөн 6-р сард явуулах байсан ч цар тахалтай холбогдуулан 9-р сар болгож хойшлуулсан. Харин одоо дахин хойшилж 11-р сард болохоор боллоо.