Улс төр

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампад улс оронд нь цар тахалтай холбоотой хүнд хэцүү нөхцөл байдал үүсэх, өнгөт арьст иргэний амь насанд цагдаа нар балмадаар халдаж, үүнээс шалтгаалан улс оронд нь үймээн самуун дэгдэх зэрэг нь огтхон ч хамааралгүй.

Түүнд хариуцлага хүлээхээс илүүтэй зөвхөн эрх мэдэл нь чухал гэж ирэх ерөнхийлөгчийн сонгуульд АНУ-ын Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байден дүгнэн хэлсэн байна.

Жо Байден энэ талаар өөрийн байр сууриа хатуухан хэлж, Цагаан ордны тэргүүнд ирэх ерөнхийлөгчийн сонгуульд ялж, дахин сонгогдох нь улс орны байр байдал, иргэдийн амьдрал, Америк орны эв нэгдлээс илүү чухал бололтой гэжээ. Дональд Трамп улс орондоо үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Цагаан ордны дэргэд тайван жагсаал хийж байсан иргэдээ тараахыг цагдаа хүчний байгууллагад тушаасан юм. Трампын энэ тушаал шийдвэр олон нийтийг бухимдуулж, иргэд ерөнхийлөгчийнхөө байр суурийг эсэргүүцэж байна. Ерөнхийлөгч Трамп сүүлийн үеийн нөхцөл байдалтай холбогдуулан үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэхэд Үндэсний гварди, армийг дайчлан, дайны талбарт манлайлах тушаал даалгавар өгсөн юм.

Тэгвэл Трампын энэ мэдэгдлийн дараа түүний улс төрийн өрсөлдөгч Жо Байден төдийгүй сөрөг хүчний ардчилсан намын нөлөө бүхий гишүүд, цэргийн өндөр албан тушаалтнууд ерөнхийлөгчийн байр сууринд шүүмжлэлтэй ханджээ. Тэд Трамп Миннеаполист болсон явдлын талаар ярихдаа нэг ч удаа цагаан арьст цагдаагийн ажилтнуудын үйлдлийг буруутгаагүйг тэмдэглэж байна.