Италийн Сицили арал дээр Вулькано нэртэй галт уул сэрж оргилж эхэлжээ

Үйл явдал

Италийн Сицили арал дээр Вулькано нэртэй галт уул сэрж оргилж эхэлжээ. Үүнээс шалтгаалан орон нутгийн эрх баригчид нь Тиррены тэнгис дэх Вулькано арлаас иргэдээ аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж эхэлжээ. 

Геофизикчид болон байгалийн онц үзэгдэл судлаачид Вулькано орчимд агаарт дэгдэх хүхрийн хийн хэмжээ ихэсч, Вулькано арал дээр байрлах галт уул идэвхжсэн байна. Галт уул цаашид сэрж оргилбол нутгийн иргэдэд аюул учруулж болзошгүй учраас арлын иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил явуулж эхэлжээ. Сицилийн эрх баригчид галт уулын халуун рашаан, шавар сувилалаараа алдартай Вулькано дахь бүс рүү ойрын нэг сарын хугацаанд аялагч жуулчдыг нэвтрүүлэхийг хоригложээ.