Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх сургалтын нээлт боллоо

Нийгэм

Онцгой байдлын ерөнхий газар, ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтарсан “Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх сургалт, судалгаа, хамтарсан дадлага”-ын нээлт боллоо.

Сургалтын удирдагчаар ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар ажиллана. Сургалт энэ сарын 20-27-ны өдрүүдэд Хөвсгөл нуурт болно. Сургалтад ОБЕГ, ОХУ-ын Онцгой байдлын яам, Байгалийн эрэн хайх, аврах отряд, Үндэсний аврах бригад, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас нийт 38 алба хаагч оролцох юм.

Алба хаагчид тусгай зориулалтын багаж ашиглан Хөвсгөл нуурын ёроолын болон живсэн автомашин техникийн байршлыг тогтоох, усны тусгай зориулалтын нисдэг камер, төхөөрөмжийг ашиглан Хөвсгөл нуурт живсэн автомашин, техникийн байрлалын зураглал гаргах юм.