Улс төр

Тайландын иргэд улсынхаа эзэн хаан Пхумипон Адульядетын мэндэлсэн өдрийг тэмдэглэжээ. Тайландад эзэн хааныхаа мэндэлсэн өдрийг 1958 оноос хойш жил бүр Үндэсний баярын өдөр болгон тэмдэглэсээр ирсэн юм.

Тайландын хаан Пумипон Адульядетын төрсөн өдрийг энэ улсын иргэд үндэсний баяраа болгон тэмдэглэдэг байна. Энэ өдөр Тайландын хааны ордны өмнө ард түмэн нь цугларч эзэн хаандаа баяр хүргэн, гвардийн хүндэт харуул жагсан, хүндэтгэлийн буудлага хийж, орой нь олныг хамарсан өргөн зугаалга болдог юм. Ёслолын ажиллагаа эзэн хаандаа хүндэтгэл үзүүлэн, түүний дурсгалыг хүндэтгэн дуугаа хурааснаар эхэлдэг уламжлалтай. Тайландын хаан Адульядет 89 насандаа 2015 онд өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Тайландын иргэд хорвоогоос хальсан эзэн хаандаа хүндэтгэл үзүүлж, эзэн хааныхаа дурсгалыг хүндэтгэхээр Бангкок хотыг Самут-пракан мужтай холбодог гүүрэн дээр цуглаж, буддын шашны 999 лам хувраг буяны ном айлджээ.