Сүүлийн саруудад орон нутагт 400 гаруй найр наадам зохион байгуулжээ 

Ковид-19 /дотоод/

Хурим, найр хийхээс татгалзахыг Эрүүл мэндийн яамнаас уриаллаа.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ковид-19 халдвараар 191, 248 хүн өвджээ. Өвдсөн хүмүүсийн 175,287 нь бүрэн эдгэрээд байна. Тэгвэл өвдөөд эдгэрсэн хүмүүст илрэх шинж тэмдэг маш удаан үргэлжилж байгааг мэргэжлийн хүн хэллээ. Тухайлбал ядрах сульдах, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг багадаа 4 сарын хугацаанд үргэлжилж байгаа бол 1 жилийн хугацаанд дээрх зовиур илэрч байгаа хүмүүс ч олон байгааг хэлж байна.

Эдгэрсэн хүнд илрэх зовиур 4 сараас 1 жилийн хугацаанд үргэлжилж байна 

Сүүлийн 2 сар орчмын хугацаанд хөдөө орон нутагт 400 гаруй найр наадам болжээ. Үүний дүнд орон нутагт өдөрт бүртгэгдэх халдвар 1000-аас буухаа больсон.

Амралт зугаалгын улирал дуусч нийслэлийн төвлөрөл эргэн нэмэгдэж байгаа тул өдөрт бүртгэгдэх өвчлөл ч дагаад нэмэгдэж эхэлсэн. Тиймээс иргэд ухамсартай байж найр наадам хийхээс татгалзахыг Эрүүл мэндийн яамнаас уриаллаа.

Халдвараар өвдөөд эдгэрсэн ч зовиур ихтэй удаан хугацаанд үргэлжилж байгаа нь олон сөрөг нөлөөтэйг албаны хүн хэлж байна. Тиймээс иргэд дор бүрнээ ухамсартай байж аль болох өвдөхгүй байхыг хичээх хэрэгтэйг ийнхүү санууллаа.

Мөн вакцин тариулаагүй иргэд халдвар авч улмаар маш хүнд өвдөж байгааг хэлж байна.