Дэлхий

Алжирт ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө энэ улсын иргэд олныг хамарсан жагсаал цуглаан өрнүүлжээ. Алжирын томоохон хотуудад иргэдийн жагсаал цуглаан болж, сөрөг хүчнийхэн, залуучуудын болон хүний эрхийн байгууллагын идэвхитнүүд оролцсон байна. 

Дэлгэрэнгүй ...

Аргентинд энэ улсын төрийн тэргүүнээр сонгогдсон Альберто Фернандес тангарагаа өргөн албан сэнтийдээ заларчээ. Аргентины социалист намын тэргүүн, энэ улсын экс ерөнхийлөгч Кристина Киршнерын хамтрагч Альберто Фернандес улсынхаа парламентын танхимд хандан тангарагаа өргөсөн байна. 

Дэлгэрэнгүй ...

ХБНГУ-ын канцлер Ангела Меркель дэлхийн 2-р дайны үед еврейчүүдийг хоморголон хорьж байсан Освенцим хорих лагерьт очиж танилцжээ. Ангела Меркель улсынхаа засгийн эрхийг тэргүүлж байгаа 14 жилийн хугацаанд Освенцим хорих лагерь байсан газарт анх удаа ирж байгаа юм.  

Дэлгэрэнгүй ...

Шведын өсвөрийн байгаль хамгаалагч, эко идэвхтэн Грета Тунберг НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх олон улсын чуулган болж байгаа Испанийн нийслэл Мадрид хотноо иржээ. Тэрээр Мадридын чуулганд оролцохын тулд Эрх чөлөөний орноос катамаран хөлөглөн далайд гарч, Атлантын далайг туулан, Португалийн нийслэл Лиссабон хотноо ирж, улмаар тэндээс галт тэргээр зорчин Мадридад ирсэн байна. 

Дэлгэрэнгүй ...

Тайландын иргэд улсынхаа эзэн хаан Пхумипон Адульядетын мэндэлсэн өдрийг тэмдэглэжээ. Тайландад эзэн хааныхаа мэндэлсэн өдрийг 1958 оноос хойш жил бүр Үндэсний баярын өдөр болгон тэмдэглэсээр ирсэн юм.

Дэлгэрэнгүй ...

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Марокко улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн иржээ. Майк Помпео айлчлалынхаа үеэр Вашингтон болон Рабатын хоорондын стратегийн түншлэлийг хөгжүүлэх асуудлаар хэлэлцэхээр төлөвлөж байна. 

Дэлгэрэнгүй ...