Франц Улс Омикрон хувилбарын улмаас Их Британи Улстай залгаа хилээ түр хаах шийдвэр гаргажээ

Ковид-19 /дэлхий/

Франц улс коронавирусний омикрон хувилбар Их Британи улсад эрчтэй дэгдэж байгаагаас шалтгаалан энэ улстай залгаа хилээ түр хугацаагаар хаах шийдвэр гаргажээ. Франц-Их Британийн хил дээр хилээр нэвтрэх гэсэн иргэдийн урт дараалал үүссэн байна.

Францын эрх баригчид 12-р сарын 18-ны өдрөөс эхлэн Их Британиас ирэх аялагч жуулчид, алба ажлаар яваа хүмүүст тодорхой нөхцөл шаардлага тавих юм. Тухайлбал өмнөх шиг сүүлийн 48 цагт биш харин 24 цагт хийлгүүлсэн ПСР шинжилгээний хариу шаардаж, иргэдийг сайн дурын тусгаарлалтад хамрагдахыг хүсэх юм. Мөн ЕХ-ноос бусад улс орноос ирсэн хүмүүсийг түр хугацаагаар нэвтрүүлэхгүй гэнэ. 

Тэгвэл энэ хооронд Польшид цар тахлын омикрон хувилбарын анхны тохиолдол бүртгэгджээ. Энэ улсад шөнийн клубуудыг хааж, ресторан, кино теарт, бусад үйлчилгээний газрыг 30-аас дээш хувийн дүүргэлттэй байхыг хоригложээ. Түүнчлэн кино театруудад хоол хүнс, ундаа усаар үйлчлэхийг хориглосон байна.