ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.09.19/ Наран ургах, шингэх 05:52-19:59

Зурхай

2022.09.19, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 24. НАМРЫН ТЭРГҮҮН ШАР БИЧ САР. ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХ ЛУУ ӨДӨР

Аргын тооллын: 2022.09.19, Даваа гараг

Наран ургах шингэх: 05.52-19.59

Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Мунхрахуй

Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн.