Спорт

Үндэсний их баяр наадам, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн байр наадамд түрүүлж үзүүрлэсэн, их шөвөгт шалгарсан бөхчүүдийн бай шагналын Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Содбаатар гардуулан өглөө. 

Мөн их баяр наадамдаа 7 давж заан цолоо баталсан Хов аймгийн Заан Пүрэвсайхан саруул сайжрах чимэг, мөн тав давж начин цолоо баталсан Сэлэнгэ аймгийн харьяат Улсын начин Орхонбаярт өсөх идэр чимэг олголоо.

Түүнчлэн өнгөрсөн жилийн жилийн баяр наадмын тавын даваанд Улсын харцага Хангайтай барилдаж давсан Улсын начин Цэрэнтогтохоос сэргээш илэрсэн нь тогтоогдсон тул Улсын харцага О. Хангайг тав давсанд тооцож баяр наадмын тухай хуулийн дагуу Өсөх идэр чимэг олголоо.