ОУЦЭХА-ийн шинжээчид Фукушима дахь станцад шалгалт явуулна

Үйл явдал

Олон Улсын Цөмийн Эрчим Хүчний Агентлагийн шинжээчид Японы Фукушима дахь цөмийн цахилгаан станцад ээлжит үзлэг шалгалтаа явуулна. 

Олон улсын шинжээчдийн баг Фукушима Дайчи цөмийн станцын цэвэрлэсэн усыг далайд асгах Японы төлөвлөгөөг нягтлан шалгах зорилгоор ирэх долоо хоногт арлын энэ улсыг зорих гэж байна. 

ОУЦЭХА-ийн шинжээчдийн баг 2-р сарын 14-18-ны хооронд Япон улсад ажиллахаар төлөвлөжээ. Энэ хооронд тэд цөмийн станцаас гарч байгаа цэвэрлэсэн усыг далайд асгах нь аюулгүй байдалд нийцэж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт хийх юм. Япон улс 2023 оны хавраас эхлэн дээрх төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэхээр зорьж байгаа юм. Тэгвэл станцаас ялгарч байгаа цэвэрлэсэн усыг далайн уснаа асгахыг Хятад болон Өмнөд Солонгосын загас агнуурын нийгэмлэгүүд эсэргүүцэж байна.