Халдварын 1128 тохиолдол бүртгэгдэж 1308 хүн эдгэрлээ

Эрүүл мэнд

Улсын хэмжээнд 24 цагийн хугацаанд 1128 тохиолдол бүртгэгдэж дөрвөн хүн “Ковид-19” халдварын нэн хүнд оноштой нас барлаа. Шинээр батлагдсан тохиолдлуудын 1042 нь нийслэлд бүртгэгдсэн бол 82 тохиолдол нь орон нутагт бүртгэгджээ. Мөн эрүүл мэндийн салбарын дөрвөн эмч ажилтан халдвар авсанаар улсын хэмжээнд нийт 41,524 хүн “Ковид-19” халдвараар өвдөөд байна.

Нас барсан иргэдийн тухайд 61-85 насны хүмүүс байжээ. Харин таатай мэдээ нь 24 цагт 1308 хүн эдгэрч хоногт бүртгэгдсэн тохиолдлоос илүү гарлаа. Улмаар улсын хэмжээнд  25,641 хүн бүрэн эдгэрээд байна.  Одоогоор халдвар авсан 7968 хүн хөнгөн хэлбэрийн оноштой гэрээр эмчилгээ хийлгэж байгаа бол 4961 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эдгээрийн 1538 нь хүндэвтэр байна.