ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.09.01/ Наран ургах, шингэх 06:16-19:25

Зурхай

2023.09.01, БААСАН ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 17 | НАМРЫН ЭХЭН ЦАГААН БИЧ САР | ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАР НОХОЙ ӨДӨР

Аргын тооллын: 2023.09.01, БААСАН ГАРАГ

Наран ургах шингэх: 06.16-19.25

Шинийн арван долоонд замд гарах, худалдан авах, арилжаа хийх, балгадын үйл, үхэгсдийн үйл ба дэлгэрүүлэх үйлнээ сайн.

Бэрийн үйл, өглөгийн түллэгийг тэвч.

Үс засуулбал өнгө зүс доройтно.

Одны тохиол

Идэр: сайн үйлийг үүсгэх ном бясалгах, баясгалангийн хурим үйлдэх, гэр бүл бололцох, найр хурим хийх, газар хагалж тариа тарих, шинэ хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн.

Шүтээн барилдлага  

Болохуй өдөр - бурхны ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Энд төрсөн хүн баатар эрэмгий, хичээгч, чанар муутай болох. Өвдвөл 3, 5 хоногтоо эс үхвээс 8 хоногтоо эдгэх, мөрд зовлон, хаан засгийн аюул ирэх. Хулгайч дорноос ирсэн хэрсүү, сэрэмжит, идэр хүн өнөө болсны дараа бус хуурч гарна, зүүн нүд нь татвал хойноос зочин ирэх. Баруун нь бол алдсаныг олох. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих. Нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох.