ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.04.08/ Наран ургах, шингэх 06:50-19:07

Зурхай

2023.04.08, БЯМБА ГАРАГ | ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САР | БИЛГИЙН ТООЛЛЫН 17

НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААН БИЧ ӨДӨР

Аргын тооллын: 2023.04.08, Бямба гараг

Наран ургах шингэх: 06.50-19.07

Үс засуулбал: Өнгө зүс доройтно

Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага: Өтлөхүй өдөр

Эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Төрсөн хүн өчүүхэн сэтгэлт, их идэмхий, омог их, хилэнцэт явдалт, ширүүн үгт, авир муут болох. Өвдвөл 3, 7 хоногт эс үхвээс амархан амирлах. Мөрд гарвал хэрэг үл бүтнэ. Хулгайч умар зүгээс ирсэн, өндөр биет сөөнгө дуут, үс нь цагаан, доод уруул нь унжсан болой. 25 хоног дотор алдсаныг олох. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах. Хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох. Бие татвал бурхныг  дурьдахуй.