Монгол Улсаас очсон эрэн хайх, аврах багийн үйл ажиллагаа үргэлжилж байна

Нийгэм

БНТУ-д эрэн хайх, аврах ажиллагаанд оролцож байгаа Монгол Улсаас очсон эрэн хайх, аврах багийн үйл ажиллагаа үргэлжилж байна.

Өнөөдөр эрэн хайх, аврах багийн эмнэлгийн бүлэг яаралтай тусламж үзүүлэх эмнэлэг дэлгэн ажиллаж байгаа бол эрэлч ноход нуранги доор эрэн хайх ажиллагаа явуулж байна.

Мөн өнөөдөр буюу 02.09-ний өдрийн 14:16 цаг (Анкара 09:16)-т Монгол Улсаас БНТУ-д суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе хошууч генерал Ж.Бадамбазар Монгол Улсаас ирсэн эрэн хайх, аврах багийн үйл ажиллагаатай танилцсан байна.

Түүнчлэн аврах багийн ахлагч, бригадын генерал Б.Ууганбаяр Хатай хотын хээрийн эрүүл мэндийн төвийн даргатай уулзаж харилцан ажиллагааны талаар санал солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.