ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.12.11/ Наран ургах, шингэх 08:31-16:59

Зурхай

2022.12.11, НЯМ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 18. ӨВЛИЙН ТЭРГҮҮН ЦАГААГЧИН ГАХАЙ САР. ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ШАР НОХОЙ ӨДӨР

Аргын тооллын: 2022.12.11, Ням гараг

Наран ургах шингэх: 08.31-16.59

Үс засуулбал: Эд малын гарлагатай

Барилдлага: Хүчин төгсөх

Шүтэн барилдлага: Авахуй

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээхэд сайн, эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой.