Их эзэн Чингис хаан мэндэлсэн буюу Монгол бахархлын өдөр 11-р сарын 24-ний Пүрэв гарагт тохионо

Нийгэм

Их эзэн богд Чингис хаан мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдөр буюу билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ сарын 24-ний Пүрэв гарагт тохионо. Энэ өдрийг 2012 оноос бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг уламжлал тогтжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 1 сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон юм.