Зам, талбайн цасыг цэвэрлэж, халтиргаа гулгаанаас сэргийлэх арга хэмжээ авч байна

Нийгэм

"Хот тохижилтын газар ОНӨААТҮГ нь 2022.11.19-ний 11:00  цагийн байдлаар хуваарьт авто зам (гудамж зам талбайн) зорчих хэсгийн нуухны цэвэрлэгээнд 15 зам цэвэрлэгээний шүүрийн машин, явган зам цэвэрлэгээнд 12 бичил ногоон төхөөрөмжийн тусламжтайгаар халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж ажиллалаа.

2022.11.18-ны цас үргэлжлэн орсонтой холбоотойгоор шөнийн ээлж тасралтгүй ажиллаж, 00:00 цагаас хойш нэмэлтээр 172 тонн бодис, 38 тонн давс замуудад цацаж ажиллажээ.

Төв талбайн цэвэрлэгээний хусах ачих ажилд 3 механизм, цас тээвэрт 7 задгай техник тус тус гарч газрын дарга болон удирдлагууд зам талбай болон ажлын үйл явцад хяналт тавин ажиллаж байна. Мөн өглөөний ээлж 06:00 цагт хариуцсан зам талбайдаа гарч ажил ид өрнөж байна.