Нийгэм

Шинэ ургацын төмс, хүнсний ногоо гарч эхэлсэн. Тиймээс худалдаа, үйлчилгээний газруудад борлуулагдах хүнсний ногооны үнэ буурч байгааг ХХААХҮЯ-наас мэдээллээ. Мөн дотоодын тариаланчдаа дэмжих үүднээс импортын хүнсний бүтээгдэхүүний татварыг 10 хувиар нэмэгдүүлсэн байна.  

Долоон сарын эхэн үеэр хүнсний ногооны үнэ нэмэгдэж иргэдийг бухимдуулж байсан. Харин шинэ ургацын хүнсний ногоо гарч эхэлсэнтэй холбоотойгоор үнэ бага зэрэг буурах хандлагатай болж байна. Салбар яамны зүгээс  ч үнэ харьцангуй тогтвортой байгааг тодотголоо. Мөн энэ хавар тариалалтын талбайг нэмэгдүүлж тарьсан учир ургац арвин байхыг хэлж байна. Тухайлбал, хүнсний ногоог 3000 га талбайгаар, төмсийг 1000 га талбайгаар нэмэгдүүлсэн гэдгийг онцоллоо.

Мөн дотоодын тариалалтаа нэмэгдүүлэх, дэмжих үүднээс импортоор орж ирэх хүнсний ногооны татварын хэмжээг 10 хувиар нэмэгдүүлсэн гэдгийг хэлж байна. Өмнө нь 20 хувийн татвар ногдуулдаг байсан бол одоо 30 хувь болжээ. Ингэснээр импортоор орж ирэх хүнсний бүтээгдэхүүний хэмжээ буурч байгааг тодотголоо.

Ц. БОЛОРЧУЛУУН: ШИНЭ УРГАЦЫН НОГОО ГАРЧ ХҮНСНИЙ НОГООНЫ ҮНЭ ТОГТВОРЖИЖ БАЙНА

Үүнээс гадна тариаланчдын борлуулалтыг нэмэгдүүлэх, хүнсний ногоогоо хадгалах боломж нөхцлийг нь хангах үүднээс УБ хотын орчимд байрлах 10 ААН-ийн агуулах, зооринд хүнсний ногоогоо хадгалах боломж бүрдүүлэн ажиллаж байгааг онцоллоо. Ингэснээр импортын бүтээгдэхүүн багасч байгаа энэ үед тариаланчид хүнсний ногоог нийслэл орчимд хадгалан, худалдааны төвүүдэд нийлүүлэх, тариаланчид өөрсдөө хувиараа борлуулах зэрэг олон боломж нээгдэж байгааг тодотголоо.