Горхи-Тэрэлжийн бүс нутагт гэмт хэрэг, зөрчлийн дуудлага 60 хувиар өсчээ

Эрх зүй

Горхи-Тэрэлжийн бүс нутагт гэмт хэрэг, зөрчлийн дуудлага 2020 онд 79, 2021 онд 60 бүртгэгдсэн бол 2022 он гарснаас хойших таван сарын хугацаанд 96 бүртгэгджээ.

Энэ нь 2020 оноос 21, 2021 оноос 60 хувиар өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн 2022 онд Горхи-Тэрэлж чиглэлийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн тоо 2020, 2021 онтой харьцуулахад дунджаар 76.5 хувиар нэмэгдсэн байна. Энэ мэтчилэн тус бүсэд үйл ажиллагаа явуулдаг амралтын газруудад хүний биед халдах, хулгайлах, хүчиндэх, бусдын амгалан тайван байдал алдагдуулах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зэрэг гэмт хэрэг зөрчлийн дуудлага, мэдээлэл өмнөх жилүүдээс 50-100 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.