ТОЁОТА МОТОРС: Түүхий эдийн зардал нэмэгдэж, ашиг нь 20 хувиар буурна

Технологи-360

Тоёота Моторсын ашиг нь түүхий эдийн зардал нэмэгдсэний улмаас 20 хувиар буурах төлөвтэй байгаа талаар мэдэгджээ.

Японы Тоёота Мотор түүхий эдийн өртөг "урьд өмнө байгаагүй" өссөн нь бүтэн жилийн ашгийн тавны нэг хувиар бууруулж магадгүй талаар Лхагва гарагт мэдэгдсэн. Энэ нь борлуулалтаараа дэлхийд тэргүүлэгч автомашин үйлдвэрлэгч нийлүүлэлтийн сүлжээний хямралд өртсөний тод илрэл болж байна.

4-р сард эхэлсэн санхүүгийн жилд материалын зардал хоёр дахин өсч, 1.45 их наяд иен буюу 11.1 тэрбум доллар болсон учраас бага өртөгтэй материалд шилжих замаар шийдвэрлэхээр төлөвлөж байна гэсэн байна.

"Материалын өртөг нэмэгдэж байгаа тул бид тухайн материалын хэмжээг аль болох багасгаж, мөн хямд үнэтэй материалаар солихын төлөө ажиллах ёстой" гэж санхүүгийн ахлах ажилтан Кента Кон сэтгүүлчдэд хэлжээ.

Тоёота нь дэлхий даяар хагас дамжуулагчийн хомсдолд орсон эхний саруудад чипийнхээ хангалттай их нөөцийн ачаар сайн ажиллаж байсан ч удаан үргэлжилсэн хямрал, мөн Хятадын хатуу хөл хорионы дэглэмийн  нөлөөгөөр үйлдвэрлэлийн нийлүүтээ бууруулаад буй өрсөлдөгчдийн араас нэгдэж байна.