Нийгэм

Үндсэн авто зам сэтэрсэн тул хөдөлгөөнийг түр хугацаагаар хаажээ.  Иймд Хөвсгөл аймгийн Мөрөн-Хатгал чиглэлийн зам хөдөлгөөнийг нээж туслах замаар хөдөлгөөн үргэлжилж байна.  Үндсэн хатуу хучилттай замыг засч байна.

Хөвсгөл аймаг Хатгал-Мөрөнгийн чиглэлийн замд Мөрөнгөөс 4 км орчим зайд замын зорчих хэсэг 3 орчим метр сэтэрсэн, Мөрөн-Улиастай чиглэлийн сайжруулсан замд 2 км орчим зайд зам тус тус сэтэрсэн. Сэтэрсэн замыг түр хаах засварлах ажил хийгдэж байна гэж Хөвсгөл аймгийн Замын цагдаагийн тасгаас мэдээллээ.