Нийгэм

Их насны хурдан морьдын уралдаан 179 хүлэг уралдлаа.

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Тод манлай уяач Т.Галбадрахын Халиун морь түрүүллээ. Ингэснээр Завхан нутгийн уяачид сүүлийн гурван жил дарааллан их морь түрүүлүүлж байна. Халиун морь даагандаа улсын наадамд зургаад хурдалж, Дүнжингарав төвийн бүсийн уралдаанд айрагдаж байсан хурдан буян юм.

2. Аман хүзүүнд Завхан аймгийн Завханмандал сумын харьяат Ц.Мөнхуягийн Тод янзага цавьдар морь хурдаллаа. Цавьдар морь гурван жил дарааллан улсын баяр наадамд аман хүзүүдэж байна.

3. Гуравт Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Г.Чинзоригийн Живэрт хээр морь хурдаллаа. Өмнө нь бүсийн хоёр ч уралдаанд түрүүлж байсан хүлэг улсын наадамд мөн хоёр дахь удаагаа айрагдаж байна.

4. Дөрөвт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Тод манлай уяач Т.Галбадрахын Халиун морь айрагдлаа. Халиун морь их хурд шигшмэл морьдын уралдаанд түрүүлж байсан хурдан хүлэг юм. Тод манлай уяач Т.Галбадрахын уяаны морьд энэ жилийн их насны морьдын уралдааны түрүү болон айргийн дөрөвт хурдаллаа.

5. Тавд Ховд аймгийн Буянт сумын уугуул Б.Эрдэнэбаярын Загал саарал морь торгон жолоо өргөүүллээ. Саарал морь сүүлийн гурван жил дарааллан, улс бүсийн наадмаас айраг түрүү алдаагүй яваа хурдан буян юм.